Нийгмийн

Баянхонгорын засаг дарга асан Г.Баянжаргал нарыг шүүнэ

Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга асан Ц.Отгонбаяр нарын зургаан хүнд холбогдох авилгын хэргийн шүүх хурал наймдугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч нэг шүүгдэгч нь ирээгүйн улмаас хурлыг 2021 оны есдүгээр сарын 20-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, тэдэнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж алтны компанийн эздээс хахууль авч, оронд нь алт, ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгодог байсан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тэдний авсан хахуулийн хэмжээ 100 саяар хэмжигдэж байгаа гэх мэдээлэл байна. Г.Батжаргал, Ц.Отгонбаяр нар нь 2016-2020 оны хугацаанд тус аймгийг удирдаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button