Нийгмийн

Гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх зорилгоор шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгч буй.
Өнөөдөр нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн нь 1998 оноос “Папилон-4” системийг ашиглаж эхэлсэн. Харин өнөөдөр хүлээлгэн өгсөн системийн хувьд хамгийн дэвшилтэт бөгөөд хурууны хээний нэг хэсгийг уншуулахад л таних боломжтой аж. Уг системийг гэмт этгээдийг илрүүлэх, эрэн сурвалжлах, хэн болох нь тодорхойгүй цогцсыг таньж тогтоох зэрэгт ашиглах юм. Ингэснээр гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

Энэ үеэр нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “Гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний байгууллагын ажил, үйлчилгээний чадавхыг  нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс Шүүхийн шинжилгээний газар өнөөдрөөс ОХУ-ын гарын хээний автомат харьцуулалтын системийг ашиглаж байна. Энэ бол дэлхийн улс орнуудын хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт систем. Ингэснээр шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 100 хувь үнэн зөв нотлох боломжтой боллоо” хэмээв. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button