ДЭЛХИЙНийгмийн

БНАСАУ цөмийн хөтөлбөрөө ахин эхлүүлж Ж.Байдены толгойны өвчин нэмэгдэх үү

БНАСАУ Ёнбён дахь цөмийн цогцолбор дахь плутонийн үйлдвэрлэлийн реактороо дахин нээсэн гэх мэдээллийг ням гараг /2021.08.30/-т “Wall Street Journal” Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагын БНАСАУ-ын цөмийн үйл ажиллагааны талаарх жилийн тайланд үндэслэн мэдээллээ.

“Долдугаар сарын эхээр цөмийн реакторын ажиллагааг илтгэх хөргөлтийн усыг гадагшлуулсан зэрэг хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Мөн, цөмийн байгууламжийн хажууд байрлах ашигласан цөмийн түлшнээс плутониг ялгаж боловсруулах лабораторийн үйл ажиллагаа эхэлсэн нь цөмийн реакторын үйл ажиллагаа ч эхэлсэн гэдгийн баталгаа болж байгаа аж.

Тайланд дурьдсанаар, Ёнбён дахь цөмийн реактор 2018 оны 12 дугаар сараас 2021 оны долдугаар сарын эхэн хүртэл хугацаанд ашиглалтанд ороогүй байсан гэжээ. НҮБ-ын шинжээч ажиглагч нарын хиймэл дагуулаас авсан мэдээллээс харахад, Умард Солонгос ийнхүү 2018 оноос зогсоосон байсан цөмийн реакторыг ажилуулж эхэлжээ.   

БНАСАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газар болон Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа уг мэдээллийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

БНАСАУ-ын ийм үйлдэл нь “гүнзгий түгшүүр төрүүлэх болж”, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илтэд зөрчиж байна гэв.

Америкийн хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын үзэж байгаагаар, Умард Солонгос жинхэнээсээ цөмийн реакторын ажиллагааг эхлүүлсэн бол Ерөнхийлөгч Жо Байдены толгойны өвчин дахин нэгээр нэмэгдэнэ гэж үзэж байна. Учир нь, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистанаас цэргээ татах болсон үйл явц гээд шийдэх ёстой асуудал их байгаа юм.

2018 оны есдүгээр сард Пхеньянд болсон хоёр Солонгосын хооронд гурав дахь дээд хэмжээний уулзалтын дараа Умард Солонгос Тончанни дахь пуужингийн туршилтын талбайг хааж, Ёнбён дахь цөмийн байгууламжийг бүрэн устгахаа амласан. Үүний дараа НҮБ-ын цөмийн хөтөлбөрөөс Ёнбён дахь цөмийн төвийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн ч тус агентлаг цөмийн байгууламж руу нэвтрэхгүйгээр түүний мөн чанар, зорилгыг баталж чадахгүй гэлээ.

Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Умард Солонгос Тончанни, Ёнбён дахь туршилтын цэгүүдийг хаахаа АНУ-д зөвхөн аман мэдэгдэл хийсэн. Харин албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд АНУ-ын зүгээс ач холбогдлыг дутуу үнэлсэн гэсэн.

Америкийн шинжээчид Ёнбён дахь цөмийн туршилтын талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгааг ажиглаж, тэр ч байтугай БНАСАУ цацраг идэвхт бодис тээвэрлэж байна хэмээн тайлбарласан гэж удаа дараа мэдээлсэн.  

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-30 16:56

зүгээр л хаях хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button