Нийгмийн

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байна

Сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан бэлтгэл ажлаа шат дараалалтай  хангаад буй.  Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг дарга төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай гурвалсан “Хариуцлагын гэрээ”-г байгууллаа.   

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: Ковид-19 нөхцөл байдлын үед, Ковид гарсан үед ямар арга хэмжээ авах, ямар нөөц төлөвлөгөө байх, дүүрэг, нийслэл, улсын Онцгой комисстой хэрхэн хамтарч ажиллах, наад зах нь танхимд нэг хүүхэд өвдөхөд тэр хүүхдийг яаж нийгэмшүүлэх вэ? гэх мэт цаг үедээ тохируулсан хичээл сургуулийн үйл ажиллагааг тус гэрээнд нарийвчлан тодорхой тусгаж өгсөн гэдгийг онцолсон юм.

Хүүхдүүдийн аюулгүй анги танхимд хичээллэх орчныг бүрдүүлэх, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхэд тус гурвалсан гэрээний зорилго оршиж байгаа юм.

Эх сурвалж: БЗД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button