ДЭЛХИЙНийгмийн

АНУ Афганистанаас бүх энгийн иргэдээ нүүлгэн шилжүүлж чадаагүй

АНУ-ын цэргийнхэн Афганистанаас төлөвлөсөн бүх энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж чадаагүй талаар гэж АНУ-ын Төв командлалын дарга Франк Маккензи мэдэгдлээ.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, “Бид гаргахыг хүссэн бүх иргэдээ гаргаж чадаагүй” гэв.

Үүний зэрэгцээ, АНУ Афганистаны нийслэл Кабул хот дахь цэргийн хүчийг тус улсаас татах үйл явцыг дахин арав хоног сунгасан ч анх төлөвлөсөн даалгавраа бүрэн биелүүлж чадахгүй хэвээр байх болно гэдгийг ч генерал Маккензи онцлов. Учир нь, өмнө нь АНУ-ын Засаг захиргаа цэргээ татах үйл явцыг дахин сунгах хүсэлт гаргаж байсан ч “Талибан” хөдөлгөөнийхөн үүнийг нь зөвшөөрөөгүй билээ.

Генерал цааш нь хэлэхдээ, “Энэ бол хэцүү нөхцөл байдал” гэж дүгнэв.

Үүний зэрэгцээ, Маккензи одоо Афганистанаас АНУ-ын цэргийг гаргаж дууссаны дараа тэнд байгаа хүмүүс хилийн чанад руу гарах боломжтой болно гэдгийг баталсан байна.

Түүний хэлснээр, АНУ-ын цэрэг арми түүхэн дэх хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Кабулын нисэх онгоцны буудалд хийсэн гэлээ. Наймдугаар сарын 14-ний өдрөөс хойш АНУ нийтдээ 79 мянган энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсний 6 мянга нь америкчууд байсан гэдгийг Маккензи онцлов.

“Нийтдээ АНУ болон түүний эвслийн түншүүдийн нисэх онгоц 123 мянга гаруй энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн” гэж генерал нэмж тайлбарлав.

Наймдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 31 хүртэл нисэх онгоцны буудлаас гадна агаарын боомтын хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг АНУ-ын арми хангаж байсныг мөн онцоллоо. “Талибан” хөдөлгөөнийхөн АНУ-ын цэргүүдтэй харьцахдаа тун ажил хэрэгч байдлаар хандсан чанарыг нь нь онцлон сайшаав.

Тэрбээр хэлэхдээ, Кабулын нисэх онгоцны буудалд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг удирдаж байсан АНУ-ын Агаарын цэргийн 82 дугаар дивизийн командлагч Крис Донаху Афганистан Улсаас гарахын өмнөх сүүлийн өдрүүдэд “Талибан” хөдөлгөөний удирдлагатай, командлагчтай байнгын холбоотой байсан аж.

Маккензи өмнө нь мэдэгдэхдээ, Америкийн сүүлчийн цэргийн онгоц Кабулаас хөөрсөн тухай мэдээлсэн. Усан онгоцонд тус улсаас гарч буй америкийн сүүлчийн цэрэг, дипломат ажилтнууд багтжээ. Кабулын нисэх онгоцны буудал нь Афганистан дахь АНУ-ын армийн хяналтад байсан хамгийн сүүлийн байгууламж. Одоо харин “Талибан” хөдөлгөөнийхний хяналт руу бүрэн шилжиж орлоо.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button