ДЭЛХИЙНийгмийн

Энэтхэгт үл мэдэгдэх халдварын вирус илрэв

Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужид сүүлийн нэг өдрийн дотор үл мэдэгдэх вируст халдварын улмаас хамгийн багадаа 12 хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Үл мэдэгдэх өвчний тархалтын нийт хохирогчдын тоо тус бүс нутагт ойролцоогоор 68-д хүрснээс дөч нь хүүхэд байгаа аж. Харин даваа гарагт Уттар-Прадеш мужийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, нас барсан хүмүүсийн тоог нарийн гаргаагүй, зөвхөн барагцаалсан тоо гэжээ. Учир нь, хувийн эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүс болон эмнэлгийн тусламж авалгүй гэртээ нас барсан хүмүүсийг тоог үүнд тооцоогүй гэв.

Уттар-Прадеш мужийн баруун бүсүүд вируст халуурлын голомт болоод байгаа юм. Хамгийн олон халдвар Агра, Матхура, Фирозабад гэх дүүргүүдийн хөдөө аж ауйн бүс нутагт бүртгэгджээ.

Өндөр чийгшил, агаарын температур өндөр байгаагаас дээрхи бүс нутгуудад халдвараар өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдсээр байгаа аж. Эмнэлгийн орны тоо ч хүрэлцэхгүй нөхцөл байдалтай байна. Вируст халдвараар халуурах шинж тэмдэг илэрч, эмч нар ч өвчтөнүүдийг тосгодоос хот руу шилжүүлж, коронавирусийн халдвар авсан хүмүүстэй хамт хэвтүүлэн эмчлэхээс өөр аргагүй байдалд орж эхэлсэн байна.

Вируст халдвар дэгдэж, халуурах үзэгдэл гарах болсон шалтгааныг Энэтхэгийн эмч нар ард иргэдийг ариун цэврийн болон эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас мөн намагт ус, гол мөрнөөр байх өвчин тээгч шавьж, шумуул зэргээр дамжуулан халдвар авсан байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийв.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-31 13:07

муухай заваан хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button