ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээ

Канад Улс: Афганистанаас 5 мянган дүрвэгч хүлээн авна

Канад улс өмнө нь АНУ-д нүүлгэн шилжүүлсэн байсан Афганистаны 5 мянган дүрвэгчийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ талаар өчигдөр буюу наймдугаар сарын 31-нд АНУ-ын сүүлчийн цэргүүдийг Афганистанаас гарч явах үед мэдэгджээ.

Канадын Цагаачлалын сайд Марко Мендичино хэлэхдээ, “Бид Канадад суурьших хүсэлтэй байгаа аль болох олон афганчуудад туслахын тулд чадах бүхнээ хийж байна” гэв.

Өнгөрснийг эргэн сануулахад, Афганистанаас афган иргэдээс гадна гадаадын иргэдийг оролцуулаад нийтдээ 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн.

АНУ-ын хамгийн сүүлчийн нисэх онгоцыг тус улсаас гарсны дараа “Талибан” хөдөлгөөнийхөн Кабулын нисэх онгоцны буудлыг жинхэнэ утгаар нь бүрэн хяналтандаа аваад байна.

(Эх сурвалж: mignews)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x