НИЙГЭМ

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад очсон цагдаагийн толгойг хагалжээ

Өчигдөр /2021.08.31/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг зодож, танхайрсан гэх хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал тус дүүргийн 13-р хороонд оршин суух 57 настай иргэн Б архидан согтуурсан үедээ агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан аж.

Улмаар иргэдийн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч очиход, тухайн иргэн цагдаагийн биед халдаж, толгойг нь хагалсан байна. Мөн албаны хувцсыг нь урж танхайран, энгэрийн камерыг нь авч шиджээ. Улмаар хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene arhi geech horiig buur horiochee

Иргэн
Иргэн

Цагдаа нарын чалвар муу байгаа нь олон баримтаар нотлогдож байна. Согтуу өвгөнд толгойгоо хага цохиулж,хувцсаа уруулж байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button