ДЭЛХИЙНийгмийн

Японы Ерөнхий сайд энэ сард ажлаа хүлээлгэн өгнө

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр /2021.09.03/ тус улсын эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

“Би коронавирусийн эсрэг тэмцэлд бүрэн анхаарлаа хандуулахыг хүсч байна. Тиймээс, сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй” гэж сэтгүүлчдэд ярив. “Халдварын эсрэг арга хэмжээ боловсруулах, сонгуульд оролцоно гэдэг асар их хүчин чармайлт шаарддаг. Би хоёуланг нь зэрэг хийж чадахгүй. Би сонголтоо хийх ёстой болсон. Засгийн газрын тэргүүний хувьд миний үүрэг бол манай улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах явдал” гэлээ.

Мөн энэ үйл явдалтай холбогдуулан ирэх долоо хоногт хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ бас нэмж хэлэв.

Өмнө нь, тус намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Никай Тошихиро Никайгийн зүгээс Ерөнхий сайд Сүгаг намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгийг мэдэгдэж байсан удаатай.

“Эн-Эйч-Кэй” /NHK/ сувгийн мэдээлснээр, Сүга Ёшихидэ есдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэн өгнө. Үүний зэрэгцээ, “Никкэй” /Nikkei/ сонинд бичсэнээр, ард түмний дэмжлэг багатай Сүга Ёшихидэг дахин сонговол аравдугаар сард болох Парламентын Доод Танхимын сонгуульд Либерал Ардчилсан Нам ялагдах вий гэсэн болгоомжлол Японы эрх баригч намын хүрээнд тархаад байгаа билээ.  

Сүга Ёшихидэ өнгөрсөн есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар Абэ Шинзо Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгсний дараа Засгийн газрын тэргүүнээр томилогдсон. Санал асуулгын дүнгээс харахад сүүлийн саруудад вакцинжуулалтын хурд олон нийтийн дургүйцэл, коронавирусийн эсрэг авах арга хэмжээний үр дүнд эргэлзээтэй байгаа нөхцөлд Сүгагийн удирдсан Засгийн газрын рейтинг 30 хувиас доош унасан байна.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button