НИЙГЭМ

Охид нэгнээ зодож буй бичлэгийг олон нийтэд түгээхгүй байхыг анхаарууллаа

Өвөрхангай аймагт энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр иргэн “О”-оос “Манай ач охиныг хүүхдүүд нийлж зодсон байна” гэх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад холбогдогч А, Х нар нь зөрчил үйлдсэн 2021.05.19-ний өдрийн байдлаар 12 настай охид байсан аж.

Тухайн хүүхдүүдийн гаргасан зөрчлийг сумын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд мэдээлж эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар баталгаа гаргуулан ажилласан байна.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн дээрх хүүхдүүдийн хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн 6.20.3.2-д “өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан” гэж заасан байдгийг иргэд, олон нийт байгууллагуудад анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
darhan
darhan
2021-09-05 15:03

цадигаа �##�дсан эмэгтэйчүүд их болжээ. гоо сайхан хумс хийдэг сувдаа гээд 40 хүрч байгаа 21 тэй нөхрийг минь аваад айл гэр бүл үймүүлээд замаа �##�длаа. 1 нас хүрээгүй бяцхан охиныг өнчрүүлээд гэр бүл с�##�гаад хотруу зугтсан авгайг хаана мэдэгдэх үү. өөрийнх нь нөхөр солонгост ажилдаг гэсэн. ийм байж болох уу.

Иргэн
Иргэн
2021-09-05 22:19
Reply to  darhan

Хохь чинь. Өөрөөсөө буруу хай.

Зочин
Зочин
2021-09-05 15:27
Reply to  darhan

Hahaha

Зочин
Зочин
2021-09-06 06:49

Dund surguulid yos zu,soyl bas zaa! Buduuleg tanhai humuust ireedui n haranhui gdgig oulguulah tsagtai boloh heregtei! Odoo bie biee hundelj surah oulgohiig hicheeh,sonsoj huleetstei bhg niit surguuliudad ordog hicheel buriin bagsh nar sanuulj helj baiwal iim hereg garahgui!

уншигч
уншигч
2021-09-07 13:55

Зөв зөв сайн түгээ мэдүүл тэгээд тэднээс хол бай сэрэмжил

Холбоотой мэдээ

Back to top button