
Есдүгээр сарын 5-ны ням гарагт Гвиней Улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан талаар мэдээлэл интернетээр цацагдлаа.
Үдээс хойш тус улсын Ерөнхийлөгчийн ордны ойролцоо тусгай хүчнийхэн цугларч, буун дуу ч сонсогдсон байна.
Хожим нь тус улсын хурандаа, босогчдын удирдагч Мамади Думбуя Ерөнхийлөгч Альфа Кондег баривчилсан талаар мэдэгджээ. Тэрбээр төрийн мэдлийн телевизийг хяналтандаа авч, Парламентыг тарааж, бүх хил гаалийн зурвасыг хаахыг мэдэгдсэн байна.
“Цэргийн үүрэг бол улс орноо аврах явдал” хэмээн хурандаа Мамади цэргүүдээр хүрээлүүлэн зогсох үеэрээ дүрс бичлэг хийн тараасан байна.
Тиймээс, НҮБ-аас Гвиней Улсад үүсээд буй нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга босогчдыг тус улсын Ерөнхийлөгчийг нэн даруй суллахыг уриалав.
Антонио Гутерриш хэлэхдээ, “Би Гвиней дэх нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна, эрх мэдлийг булаан авсан аливаа хэргийг хатуу буруушааж, Ерөнхийлөгч Альфа Кондег нэн даруй суллахыг уриалж байна” гэлээ.
“Си-Эн-Эн” /CNN/ агентлагийн Африк тивийн оны шилдэг сэтгүүлч, баримтат кино бүтээгч Hopewell Chin’ono гэх сэтгүүлч өөрийн “Твиттер” хуудсандаа “Гвинейн Ерөнхийлөгч Альфа Кондег өөрийнх нь цэргүүд нь баривчилжээ. Үүнийг уншиж байгаа бол, Гвинейд төрийн эргэлт болж байна. Ерөнхийлөгчийг ордноос нь авч явлаа. Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн тусгай хүчнийхэн түүнийг баривчлахаар Ерөнхийлөгчийн ордон руу явсан” гэжээ.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.