НИЙГЭМ
Өглөөний гудамж: Өнөөдрийн хөтөлбөрийг цаг агаараас үүдэн цуцалжээ

“Өглөөний гудамж”-д өглөөн цагаар соёлыг түгээж, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгждэг. Харин өнөөдөр өглөөний цаг агаар бороотой, жиндүү байснаас үүдэж төлөвлөсөн иогийн дасгал, ковер дуучдын хөтөлбөрүүд цуцлагджээ.
Өнгөрсөн долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол бичгээ түгээх, дээлтэй өдөрлөг зэрэг болсноос гадна циркийн үзүүлбэр, ковер дуучид, чөлөөт уран бүтээлчид ирж байсан юм.
Тус гудамж тайзан дээр гарч дуулж, бүжиглэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.