ЭРҮҮЛ МЭНД

АНХААР: Нойр булчирхай дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг

Хэрэв та:

  • Өөх тостой шарсан хуурсан бэлэн, хоносон хоол иддэг бол
  • Хоолны дараа хийжүүлсэн ундаа уудаг бол
  • Хэт их ба хэт бага иддэг бол маргааш, сарын дараа магадгүй хэдэн жилийн дараа энэ өвчнөөр өвдөх магадлалтай юм. Нойр булчирхай нь элэг шиг нөхөн төлждөггүйг хүн бүр мэдээд байдаггүй ч хамгийн чухал дотоод эрхтний нэг юм.

Олон хүмүүс нойр булчирхайн шинжилгээ нь хэвийн хэр нь өвдөөд байна гэдэг. Дэлхий даяар нойр булчирхайг эрт үед нь, баттай оношлох арга нээгдээгүй. Нойр булчирхайн гол шинжилгээ болох Амилаза, Липаза гэх хоёр шинжилгээгээр тодорхойлогддог ч, энэ нь зөвхөн хоёрхон тохиолдолд муу гарна.

  • Хурц үрэвсэл илрээд, 24 билүү 48 цагийн дотор шинжилгээ өгвөл,
  • Хорт хавдар болоод найдваргүй болсон үе буюу 6 сарын дараа үхнэ гэсэн энэ хоёр тохиолдолд нойр булчирхайг жинхэнэ утгаар оношилно.

Хурц үрэвсэл нь архаг үрэвсэл болдог, архаг үрэвсэл нь хорт хавдар болдог.

Нойр булчирхайн архаг үрэвслийг, өөрөө оношлоё гэвэл, хамгийн гол шинж тэмдэг нь…

АЮУЛХАЙ ОРЧИМ ӨВДӨХ БА ТЭР НЬ НУРУУ РУУГАА НЭВТ ХАТГАЖ БАЙГАА МЭТ өвдөхөөс гадна ЭВГҮЙ ХООЛ ИДСЭН ҮЕД ШУУД ГҮЙЛГЭНЭ. Бас ӨТГӨН ЧИНЬ ТОСЛОГ харагдаад байвал, нилээн хүндэрч байгаагийн шинж. Архаг үрэвссэн, хавдрын үед өтгөн тослог гарч ирдэг.

Ямар хүн нойр булчирхайн асуудалтай болох вэ?

  • Архи их уудаг хүн
  • Калори ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүн
  • Өдөрт хүн 3 хооллодог. Тэгвэл хоолны хооронд өдөрт 2-оос дээш удаа чихэр боов зууш гэх мэт  иддэг хүн гэх мэт
  • Архаг үрэвсэлтэй хүмүүс, өдөрт идэх тос өөхөө 30 гр-аас бага идэх хэрэгтэй.
  • Ерөнхийдөө малын өөх тосноос болж өгвөл татгалзах хэрэгтэй. Бас махаа бага хэмжээтэй. Гурилаас илүү будааг түлхүү ид.
  • Мөн ходоодыг цочроох хоол хүнс муу гэж байгаа.
  • Ходоодыг цочроовол, нойр булчирхайн фермент ялгарах болохоор. Хэт их идвэл боловсруулж чадахгүй учир бага идэх хэрэгтэй. Бас нэг дор чихэрлэг зүйлс их идэх гэх мэт…
  • Нойр булчирхай гэдэг бол дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг өвчин. Сүүлийн үед маш их залуучууд энэ өвчнөөр өвддөг болсон байна. Буруу хооллоод байвал 10 жилийн дараа асуудалтай болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button