Нийгмийн
ЗАВХАН: Биеийн тамир, спорт хороон дээр 100 ор дэлгэжээ

Завхан аймгийн Биеийн тамир, спорт хороон дээр 100 ор дэлгэжээ. Тодруулбал, тус аймгийн Засаг даргын нөөц сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр 50 ор, Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар 50 ор худалдан авч дэлгэжээ. Өнөөдрөөс өвчтөнөө авч эхлэх аж.
Завхан аймагт өнөөдрийн байдлаар 4217 тохиолдол батлагдаад буй юм. Эдгээрийн 2961 нь эдгэрсэн бол 1092 иргэн эмчлүүлж байгаа аж.
Халдвартай иргэдийг Завхан аймгийн Халдвартын эмнэлэгт 100 ор дэлгэж, Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэж, Эдийн засгийн сургууль дээр 135 ор дэлгэж эмчилж байгаа гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.