ДЭЛХИЙНИЙГЭМ

Шинэ Зеланд: “Лалын улс” бүлэглэлийн шүтэн бишрэгч худалдааны төвд халдлага үйлдэв

Есдүгээр сарын 3-ны өглөө Шинэ Зеландад Окландын ойролцоох “Lynn Mall” худалдааны төвд террорист халдлага гарав. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдлээ.

Халдлага үйлдсэн этгээд нь Шри Ланка улсын иргэн байжээ. Тэрбээр  “ISIS” буюу “Лалын улс” алан хядах бүлэглэлийн гишүүн биш боловч бүлэглэлийн шүтэн бишрэгч “фэн” байсан талаар эх сурвалж онцлов. Тиймээс, бүлэглэлийг дэмждэг сэтгэл хөдлөлөөрөө ганцаараа халдлага үйлдсэн гэгдэж байгаа юм. Цагдаа нар гэмт этгээдийг хэргийн газар дээр буудан, аюулгүй болгосон юм байна.

Гэмт этгээд хэн болохыг одоогоор тодруулаагүй байгаа аж. Ерөнхий сайд Ардерн хэлэхдээ, халдлага үйлдсэн этгээд Шинэ Зеландад 2011 онд ирсэн ба таван жилийн дараа тэрбээр үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүмүүсийн хар жагсаалтад бүртгэгдсэн нэгэн гэж мэдэгдэв.

Нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгээс харвал худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хүмүүс хутгатай хүн явж байхыг анзаарсан гэнэ. Хүмүүс “Тэр эрэгтэй хутгатай байсан. Хэн нэгнийг хутгалсан” хэмээн худалдааны төв дотор байсан нэгэн эмэгтэй бичлэг дээр ярьсан байна.

Халдлагын үеэр долоон хүн шархадсан байна. Тэдний гуравынх нь биеийн байдал хүнд байгаа, тэдний тав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гуравынх нь биеийн байдал хүнд байна” хэмээн Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдэв. Хохирогчид бүгд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд юм байна.  

(Эх сурвалж: mignews)

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button