ДЭЛХИЙНийгмийн

Есдүгээр сарын 11-нд америкчууд дахин халдлагад өртөх үү

2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын зохион байгуулагч, үзэл суртлын удирдагч байсан олон улсын алан хядагч Халид Шейх Мохаммедийг мөрдөн байцаах явцад “Аль-Каида” алан хядах бүлэглэл цэрэг, улс төр, санхүүгийн гэсэн гурван том салбарыг гол байгаа болгож байсан нь тогтоогдсон.

Бүлэглэлийн дайчид халдлага үйлдэхдээ Пентагон, Цагаан ордон, Дэлхийн Худалдааны Төвийг сонгосон байсан ч Дэлхийн Худалдааны Төвийн ихэр цамхагийг онилсон билээ. Хожим нь Дэлхийд зартай байсан “Number One” алан хядагч Усама бин Ладен Капитолын барилгыг халдлагын төлөвлөгөөндөө нэмсэн. АНУ-ын Конгресс Израйл Улсыг үргэлж дэмжсээр ирсэн талаар “Newsweek” сонин мэдээлжээ.

Мянга мянган хуудастай тайланд Мохаммед Дэлхийн Худалдааны Төвийн ихэр цамхгийг нэгэн зэрэг сүйрүүлэх төлөвлөгөөний талаар огт дурьдаагүй гэнэ. Ийм зүйл болсонд тэрбээр гайхсан байна. Алан хядах бүлгийн ахлагч Мухаммед Атта болон Өмнөд цамхаг руу халдлага үйлдсэн нисэх онгоцны нисгэгчдийн нэг Марван аль-Шехи нар хамтдаа үхэхийг хүссэн тул довтолгооны төлөвлөгөөгөө “тохируулах” шийдвэр гаргасан байх гэсэн таамгийг дэвшүүлсэн юм. Мохаммедын мэдүүлснээр, амиа золиослогч алан хядагч хоорондоо ер бусын харилцаатай байсан, бүр “ижил хүйстэн” хайртай хосууд байсан хэмээн удаа дараа нэрлэж байсан.

Ингээд 20 жилийн өмнөх эмгэнэлт халдлага есдүгээр сарын 11-нд дахин давтагдах уу гэсэн таамаг гарах боллоо. АНУ-ын тусгай албаныхан ийм таамаг дэвшүүлж, хяналтаа улам чангатган ажиллаж байна. Учир нь, энэ жил халдлагын 20 жилийн ой тохиож байгаа юм.

АНУ Афганистанд 20 жилийн турш явуулсан цэргийн ажиллагааг нэгмөсөн зогсоох үйл явц өрнөж байх үед хийсэн мэдэгдлүүддээ “Аль Каида”, “Лалын улс“ гэх алан хядагч бүлэглэлүүдийн үйлдэл тэртээ 20 жилийн өмнөх халдлагыг санагдуулсан юм байна.  

Тиймээс, АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо, Дотоодын Аюулгүй Байдлын Алба, Алан Хядах Ажиллагаатай Тэмцэх Үндэсний Төв зэрэг байгууллагууд үүнд их онцгой ач холбогдол өгч, санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Дээрхи алан хядах бүлэглэлийн АНУ-д байгаа үзэл санаа нэгтнүүд, шүтэн бишрэгч фанатуудаа идэвхжүүлэх магадлал тун өндөр гэж үзжээ.

Гэсэн ч, энэ нь баримт нотолгоотой батлагдсан зүйл биш, зөвхөн таамаг төдий зүйл гэдгийг дурьдах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, есдүгээр сарын 11 болох дөхөж байгаатай холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг аль болохоор цуцлах хэрэгтэй гэсэн санал санаачилгыг дээрх хууль хүч, цэргийн байгууллагаас гаргаад байгаа юм.

Нэг зүйлийг сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяхан есдүгээр сарын 11-ний халдлага, түүний мөрдөн шалгах хавтаст хэрэгтэй холбоотой нууцын зэрэглэлд багтах баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс нь гаргах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Жо Байден энэхүү амлалтаа 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өгч байсан амлалтынх нь нэг юм.

(Эх сурвалж: life.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button