Нийгмийн

ТОДРУУЛГА: “Их засаг” их сургууль алслагдсан аймгийн оюутнуудыг дотуур байранд ҮНЭГҮЙ оруулдаг

Их засаг олон улсын их сургууль нэгдүгээр дамжааны оюутнуудыг дотуур байранд үнэ төлбөргүй байлгадаг гэсэн мэдээлэл цахим сүлжээнд түгсэн. Иймд бид тус сургуулийн сургалт эрхэлсэн захирал Г.Туяатай холбогдож, дээрх мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Сургалтын дотоод журамд зааснаар баруун долоон аймгийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг дотуур байранд үнэ төлбөргүй байлгадаг. Алслагдсан аймгийн оюутнуудад эл журам үйлчилдэг гэсэн үг. Энэ журам 10 гаруй жил хэрэгжиж байгаа. Дотуур байранд эхний жил үнэгүй амьдарсан баруун долоон аймгийн оюутнууд хоёрдугаар дамжаандаа бол төлбөрөө төлнө.

Их засаг сургууль 1000 оюутны дотуур байртай. Өрөөнөөсөө хамаараад үнэ нь өөр, өөр. 500-10000 төгрөгийн өрөө бий. Нэгдүгээр дамжаандаа төлбөргүй суух баруун аймгийн оюутнууд дөрөв болон зургаан хүүхэдтэй өрөөнд орох боломжтой” хэмээв.

Баруун долоон аймаг

  • Хөвсгөл
  • Завхан
  • Баянхонгор
  • Говь-Алтай
  • Ховд
  • Увс
  • Баян-Өлгий
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button