НИЙГЭМ

Улсын I төв эмнэлэг ажилчдынхаа хандлагын нэмэгдлийг 20 хувиар өсгөжээ

УНТЭ-ийн ТУЗ-ийн 2021 оны наймдугаар сарын 16-ны 06 тоот тогтоолоор “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдын хандлагын нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлж олгожээ. Энэ тухай Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргал хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Сайн байна уу. Манай УНТЭ нь 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд орсон. Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг даатгалын шинэ журмаар ажиллаж байна. Энэ бүх хууль, эрхзүйн өөрчлөлтийн хүрээнд манай эмнэлэг нь нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг үе шаттайгаар нэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. УНТЭ нь ТУЗ-аас баталсан 824 ажилтантай бөгөөд 483 хэвтэн эмчлүүлэх ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

УНТЭ 2020 онд хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхлэх үедээ цар тахлын улмаас олон удаагийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үндсэн тусламж үйлчилгээгээ төлөвлөсний дагуу үзүүлж чадаагүйн улмаас эмнэлэг 2020 оны санхүүгийн тооцоогоор 653 сая төгрөгийн өглөгтэй гарсан. 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар манай эмнэлэг санхүүгийн хувьд ашигтай ажиллаж он дамжиж ирсэн өглөгөө бүрэн төлж барагдуулсан. Тиймээс бид энэ хэцүү цаг үед цар тахлын эсрэг зогсолтгүй тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм” хэмээжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button