НИЙГЭМ

39 хувьцаат компанийн 1,536,767 ширхэг хувьцааг арилжжээ

2021 оны есдүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 744,742,563 төгрөгийн үнийн дүн бүхий 1,536,767 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор" ХК (SOR +13.98%) болон "Дархан Нэхий" ХК (NEH +13.61%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК RMC -9.34%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH – 3.32%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 50,491 ширхэг нэгж эрхийг нийт 33,651,701 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20 ширхэг үнэт цаасыг 2,000 ам.доллараар  арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.66 хувиар өсч, 48792.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,046,462,152,101.90 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button