Нийгмийн
Сурагчид XII сарын 20-ноос эхлээд зургаан долоон хоног амарна

Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөх аж.
Улмаар сурагчид гурван улирал хичээллэнэ. Бага ангийн сурагчид 32, 4-5 дугаар ангийн сурагчид 33, дунд болон ахлах ангийн сурагчид 34 долоо хоног хичээллэх юм. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна.
Хичээлийн жилийн эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаао сарын 20-ноос зургаан долоо хоног амрах аж.
Хоёрдугаар улиралд нэгдүгээр сарын 31-нээс найман долоо хоног хичээллэж, гуравдугаар сарын 28-наас долоон хоног амарна.
Гуравдугаар улиралд сурагчид ирэх оны дөрөвдүгээр сарын 4-нөөс найман долоо хоног хичээллэнэ.
- I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
- IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
- VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.