Нийгмийн

УДЭТ-ын уран бүтээлчид, арын албаныхан СТА цолоор шагнууллаа

Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсч хөгжсөний 90 жилийн ой болон Монгол улсын соёл урлагийн ажилтны 28 дахь өдрийг тохиолдуулан УДЭТеатрын уран бүтээлчдээс салбартаа тэргүүлсэн шилдэг тэргүүний уран бүтээлчид хийгээд арын албаныхан өнөөдөр тодорлоо.

Тухайлбал: Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр: туслах найруулагч О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, менежер Ш.Чандмань, эмэгтэй хувцасны эрхлэгч Н.Нямдарь, жижиг хэрэглэлийн эрхлэгч А.Оюунчимэг, мужаан Г.Алтангэрэл нар шагнагдсан бол Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр жижүүр Ж.Оюунцэцэг, үйлчлэгч Б.Мягмардорж, үйлчлэгч Л.Энхтөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүндэт жуух бичигээр жижүүр Л.Нарангэрэл, Соёлын яамны Жуух бичиг нүүр будаг парикийн эрхлэгч М.Энхтүвшин, Тайз засагч А.Ууганбаяр нар шагналаа гардан авч баяр дээр баяр нэмж хамт олноо баярлуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button