ДЭЛХИЙНИЙГЭМ

Япон: Коронавирусийн улмаас 19 мужид онц байдлын хугацааг сунгав

Цар тахлын нөхцөл байдал тогтворгүй байгаагаас Японы Засгийн газар тус улсын 19 муж, түүний дотор нийслэл Токио хот болон зэргэлдээх бүс нутгуудад зарласан онцгой байдлын хугацааг есдүгээр сарын 30-ныг хүртэл дахин сунгалаа. Энэ талаар Коронавирустэй Тэмцэх Асуудал Хариуцсан сайд Нишимүра Ясүтоши шинжээчдийн комиссын хуралдаан дээр мэдэгдэв.

Хэд хэдэн бүс нутагт халдварын тархалт өндөр бүртгэгдсээр байгаа бөгөөд эмнэлгийн системийн ачаалал ч өндөр хэвээр байгаа аж.

Онц байдлын дэглэмийг нийслэл Токио, зэргэлдээх Канагава, Сайтама, Чиба муж, мөн Оосака, Кёото, Хоккайдо, Окинава зэрэг тус улсын бусад хэд хэдэн бүс нутагт үргэлжлүүлэхээр боллоо.

Харин Мияги, Окаяма мужид онцгой байдлын дэглэмийн оронд коронавируст цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх арай зөөлөн дэглэм тогтоохоор болсон байна.  Арай хатуу арга хэмжээг Кагошима, Күмамото, Фүкүшима зэрэг зургаан мужид үргэлжлүүлэхээр болжээ. Эдгээр шийдвэрийг өнөөдөр /2021.09.09/ орой Засгийн газрын төв хуралдаанаар албан ёсоор батлах ажээ.

Цар тахал дэгдэснээс хойш Япон Улсад 1,59 сая гаруй коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

(Эх сурвалж: viz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button