Э.Цэндбаатар: Хэрвээ намайг ДАШТ-д оруулбал, би аварга болж чадна, итгэлтэй байна

Өчигдөр Монголын Боксын холбоо хуралдаж, МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах шийдвэр гаргасан. Энэ талаар тус холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгсөн билээ.
Тухайн мэдээлэлд МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг
"МУГТ Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас болон шигшээ багаас хассугай гэсэн шийдвэр гаргасан” гэсэн бол Ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр:
“Э.Цэндбаатарын хувьд та бүхэн мэдэх байх. Бокс бол ёс суртахуун, дэг жаягийн өндөр стандарттай спорт. Үнэхээр мундаг гавьяатай тамирчин байлаа ч ийм олон удаагийн алдааг нь зүгээр өнгөрөөдөг байж болохгүй. Ийм учраас удирдах зөвлөл эл шийдвэрийг гаргасан.
Сорилго дөхөж байхад шөнийн 02.00 цагт архи уугаад, зодоон хийгээд явж болохгүй гэдэг нь тодорхой асуудал. Бэлтгэлийн формоо алдаад, ийм асуудал гаргаад явна гэдэг яав ч болохгүй. Үүний өмнө хэд хэдэн удаа бааранд зодолдож, гудамжинд нүцгэн явж байхыг нь бид хараад өнгөрөөсөн” гэлээ.
Харин Э.Цэндбаатар уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ:
"Ах нартайгаа нийлж архи уусан нь миний алдаа. Тэр өдөр уг нь би зодуулсан. Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна. Өөрөө ч итгэлтэй байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Би өөрийн жиндээ дэлхийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлийн удаа боломж олгооч
Шигшээ багаас хөөсөн нь зөв шийдвэр болжээ.Ийм далдагнасан нөхдүүд спортод хэзээч өндөр амжилт гаргадаггүй.
Uhsen s#a boxin tamirchid ugasai l iim bdisht delhiid ch ter, tyson ntres ahulaad, danda tanhai humujelgui
Mundag zaluusht. Arhichin lav bish sht. Zuw ursulduj surmaar yum hahaha
Ueiinheneesee bol hamaagui dajgui zaluu
Beltgelii ni hiilgeechee
ТАВЬТИРТАЙ БАЙ ХҮҮХЭЭ
Tamarch mundag tamirchin bj bno. Huvi hunii es surtahuungui hun bol tsaashid amjilt gargaj chadahgui. Bas neg tolgoi dr garch irsen deerelhuu zodoonch bno
Yamarch mundag tamirchin bj bno. Huvi hunii es surtahuungui hun bol tsaashid amjilt gargaj chadahgui. Bas neg tolgoi dr garch irsen deerelhuu zodoonch bno