Нийгмийн

Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал тун удахгүй ашиглалтад орно

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудад нүүрсний чингэлэгт тээврийн хяналтын нэмэлт гарц, гаалийн хяналтын бүс байгуулахаар болсон билээ.

Тэгвэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 236 км зайд нийт 30 га талбайд байгуулсан Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал ашиглалтад ороход бэлэн болоод байгаа аж.

Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулснаар хүн хоорондын шууд харилцаа багасах, жолооч нар хил нэвтрэхгүйгээр шуурхай ажиллах боломж бүрдэх юм. Мөн нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл багасаж, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button