УЛС ТӨР

ХАН-УУЛ: Төрийн одон медаль гардууллаа

Хан-Уул дүүргийн иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 тоот зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасаныг өнөөдөр /2020.10.30/ Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нар гардууллаа.

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-9, “Алтан гадас одон”-48, “Цэргийн гавьяаны одон”-1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-29, “Цэргийн хүндэт медаль”-2 тус тус шагнагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button