УЛС ТӨР

Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

2020 оны аравдугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид андугаар хуралдлаа хийлээ. Хуралдаанд ирвэл зохих 35 Төлөөлөгч бүрэн оролцож ирц 100 хувьтай байв.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.6-д заасны дагуу төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Д.Уранцэцэг хуралдааныг нээж даргаллаа.

ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, мэдээллийг дүүргийн Сонгуулийн хорооны дарга Ж.Ичинноров танилцуулж, “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.

Шинээр сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийг намын харъяаллаар авч үзвэл МАН 26, АН 4, ХҮН 4, МНН 1, байна. Үүнээс 28 буюу 80% нь эрэгтэй, 7 буюу 20% нь эмэгтэй байна.Дүүргийн ИТХ-д олонх болсон МАН бүлэг байгуулсан шийдвэрээ танилцуулж, хуралдаан даргалагч Д.Уранцэцэгт өргөн мэдүүллээ.

Тус хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлгийн долоо хоногийн завсарлага авах саналыг олонхоороо дэмжиж, 2020 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

ЭХ СУРВАЛЖ: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button