Нийгмийн

“Лантуун дохио” ТББ Европын Холбооноос олгодог “Хүний эрхийн шагнал” хүртжээ

“Лантуун дохио” ТББ Европын Холбооноос олгодог "Хүний эрхийн шагнал” хүртжээ. Тус шагналыг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески гардуулж өгч цаашдын үйл хэрэгт амжилт хүссэн байна. Энэ тухай "Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан:

"Энэ шагнал бүх дэлхийн Монголчуудын хичээл зүтгэл, оролцоо, идэвх, хариуцлагыг үнэлсэн том хүндэтгэл билээ. Биднийг тууштай дэмжин ажилладаг бүх дэлхийн Ид шидтэй ах, эгч нартаа баярлалаа. Хүүхэд хамгааллын салбарын хөгжилд цаашид ч чадах бүхнээрээ хувь нэмрээ оруулж хичээн ажиллах болно. Хичээл зүтгэлийг маань үнэлсэн EU Delegation to Mongolia-д нийт хамт олон болон хамтрагч байгууллага, бүх дэлхийн Монголчуудын өмнөөс талархал илэрхийлье” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button