ДЭЛХИЙНийгмийн

БНАСАУ шинэ төрлийн алсын тусгалтай пуужин туршиж, Дэлхийг дахин айлгав

Умард Солонгос шинэ төрлийн алсын тусгалтай, далавчит пуужингийн туршилтыг амжилттай хийсэн талаар “Рёнхап” агентлаг мэдээлэв.

Пхеньяны баталснаар, туршилтыг өнгөрсөн амралтын хоёр өдөр хийсэн аж. Шинэ төрлийн пуужингийн төсөл дээр хоёр жил ажилласан гэж байгаа юм. Умард Солонгосын мэдээллийн төвийн мэдээлснээр, алсын тусгалт далавчит пуужин нь стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой зэвсэг гэдгийг онцлов.

“Энэ удаад пуужингийн бүрэлдэхүүн хэсгүүдийн нарийвчилсан туршилт, хөдөлгүүр, төрөл бүрийн нислэг, удирдлага болон хяналтын систем, түүнчлэн пуужингийн хошууны хүчин чадал зэрэг бусад туршилтуудыг амжилттай хийсэн” гэж эх сурвалж мэдээлэв.

Харин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр туршсан пуужингийн техник үзүүлэлтийн нарийн мэдээллийг өгөөгүй байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button