ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Бен Аффлек сельфи хийх гэсэн иргэний биед халджээ

Нисэх онгоцны буудал дээр Женнифер Лопезтой хамт “сельфи” хийхийг хүссэн нэгэн фэний биед Бен Аффлек хүрч, түлхсэн байна

Холливудын жүжигчин Бен Аффлек өөртэй нь болон нийлээд удаагүй байгаа хайртай бүсгүй Женнифер Лопезтой хамт “сельфи” хийх гэсэн нэгэн фэнийхээ цээжин дээр нь дарж түлхсэн байна.

Аз жаргалыг дахин мэдрээд удаагүй байгаа шинэхэн хосууд Бен Аффлекийн тоглосон “Сүүлчийн дуэль” киноны нээлт болсон Италийн Венецийн кино наадмаас буцаж ирж байжээ. Онгоцны буудал дээр хоёр одтой хамт зургаа авахуулах гэсэн нэгэн фэн нь ирэхэд Аффлек дургүйцсэн гэнэ. Тэгээд тэрбээр фэний ​​цээжин тус газар нь дараад цааш нь түлхсэн байна. Жүжигчний хамгаалалтын албаныхан тэднийг салгаж, холдуулсан аж.

Өмнөхийг сануулахад, Бен Аффлек Женнифер Лопезд хуримын бөгж худалдаж авахаар Калифорнид дэлгүүр хэсч байсан гэнэ. Аффлек ээж болон хүү Сэм нарын хамт “Тиффани” /Tiffany/ үнэт эдлэлийн дэлгүүрээр үйлчлүүлсэн байна.

(Эх сурвалж: spletnik)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button