ДЭЛХИЙНийгмийн

НҮБ-ын Дүрвэгсдийн албаны дарга Афганистанд хүрэлцэн ирэв

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан тэргүүн дээд комиссар Филиппо Гранди Афганистанд айлчилж байна. Тэрбээр энэ тухайгаа өнөөдөр өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэжээ.

“Би өнөөдөр өглөө Кабулд ирлээ. Айлчлалынхаа үеэр тус улсын өнөөгийн хүмүүнлэгийн хэрэгцээ, улс орноо орхин дүрвэсэн 3,5 сая афган иргэдийн нөхцөл байдлыг үнэлнэ” гэж жиргэсэн байна.

Үүний сацуу, Филиппо Гранди НҮБ болон бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлэв.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button