Нийгмийн

Бурхан багшийн хөшөөнд 1000 гаруй жил хадгалагдсан шарил

Нидерланд улсын эрдэм шинжилгээний ажилчид олон зуун жил хадгалагдан ирсэн бурхан багшийн xөшөөг томографаар харахад, дотор нь занданшуулсан шарил байжээ.

Уг бурхан багшийн хөшөөг 2014 онд БНХАУ-аас Нидерландын Дрентс музейд авчирсан байна. Уг бурхны хөшөөг музейд байрлуулсны дараа цэвэрлэх үед сонирхолтой зүйл цухуйсан байсан учир, ажилчид нь ийнхүү шинжээчид үзүүлэхээр Нидерландын төв эмнэлэг Mийндерт авчирсан аж.

Хөшөөн дотор занданшуулсан шарилаас гадна эртний Хятадын дүрс тэмдэг бүхий цаасыг олсон байна. ДНК-ийн шинжилгээгээр энэхүү занданшуулсан шарил нь 1000 жилийн настай магадгүй түүнээс ч өмнөх үеийнх байх өндөр магадлалтай аж.

Эх сурвалж: history.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button