Нийгмийн
“Туул Өрхийн эрүүл мэнд”-ийн төвд 100 ор дэлгэжээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон “Туул Өрхийн эрүүл мэнд”-ийн төвд 100 ор дэлгэжээ. Энэхүү орнуудыг, Ковид-19-ийн халдвар авсан иргэдийг хүлээн авах бэлтгэл ажил хангах зорилготой юм.
Тус эмнэлэгт шаардлагатай тоног, төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг дүүргийн Онцгой комиссоос шуурхай шийдвэрлэн, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэн дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлж, хэвтүүлэн ажиллана гэж дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.