ДЭЛХИЙНийгмийн

Япон, АНУ, БНСУ-ын цөмийн төлөөлөгчид Умард Солонгосын пуужингийн туршилтын дараа уулзлаа

Япон, АНУ, Өмнөд Солонгосын цөмийн шилдэг шинжээчид өнөөдөр /2021.09.14/ Умард Солонгос алсын тусгалтай, далавчит пуужингийн туршилт хийсний дараа Токио хотноо хэлэлцээ хийлээ. Талууд Умард Солонгосын авч хэрэгжүүлж буй пуужин, цөмийн хөтөлбөрийг хэрхэн хазаарлах талаар хэлэлцлээ.

Өчигдөр Умард Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүд шинэ төрлийн алсын тусгалтай пуужинг амжилттай туршсан талаар мэдээлсэн нь тус улсын хувьд энэ нь анхны цөмийн хүчин чадалтай зэвсэг байж болзошгүй гэж шинжээчид дүгнэжээ.

“БНАСАУ-д болж буй сүүлийн үеийн үйл явдал манай гурван улсын нягт харилцаа холбоо, хамтын ажиллагааны ач холбогдлыг сануулсан үйл явдал болж байна” хэмээн Умард Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Ким Сун мэдэгдэв.

Япон, АНУ,Өмнөд Солонгосын тал олон улсын хориг арга хэмжээ тогтоосон Умард Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрийг хэрхэн шийдвэрлэх, тус хөтөлбөрийг хэрхэн хазаарлах талаар яриа өрнүүлэв.

АНУ-ын тусгай төлөөлөгч Ким Сун Японы төлөөлөгч Фүнакоши Такэхиро, Өмнөд Солонгосын төлөөлөгч Но Кю Дук нартай уулзах үеэрээ Вашингтоны талаас Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дипломат харилцаа нээлттэй хэвээр байгаагаа илэрхийлэв.

Цагаан ордон ч пуужингийн туршилт хийсэн ч цаашид Пхеньянтай харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн хэвээр байгаа гэж мэдэгдсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа Умард Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг хөнгөвчлөх бодолгүй байгаагаа мөн илэрхийлэв.

Пхеньян ч АНУ-ын талаас авч хэрэгжүүлж буй бодлогод онцын өөрчлөлт орохгүй гэдгийг давхар илэрхийлсэн. Умард Солонгос ч энэ бүхний зүгээр хараад өнгөрөөхгүй байгаа юм. Тэд Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг эрс эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс, Умард Солонгосын удирдлагууд Өмнөд Солонгос, АНУ-ын эсрэг “тулаан”-д бэлдэж байна гэсэн яриа дэгдээд байгаа билээ.

АНУ бол Япон болон Өмнөд Солонгосын хувьд цэрэг, эдийн засгийн хувьд ойр дотны холбоотон. Гэсэн ч, Азийн хөрш зэргэлдээ улсуудын хоорондын харилцаа сайнгүй байгаа юм. Тодруулбал, бүрэн эрхт байдлын тухай маргаан гарч, ялангуяа 1910-45 онд Япон улс Солонгосын хойгийг эзэлсэн үйл явдал, цэргийн түүхээс үүдэлтэй.

Энэ мэтээр, Умард Солонгосыг тойрсон асуудал Дэлхийн том гүрнүүдийн хувьд эцэслэн шийдвэрлэж чадахгүй байгаа “мөнхийн хөндүүр сэдэв” байсаар байгаа юм.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button