СПОРТ

Б.Болортуяа Г.Отгонжаргалыг ялж, ДАШТ-д барилдахаар болов

Чөлөөт бөхийн насанд хүрэгдийн ДАШТ ирэх сарын 2-10-нд Норвегийн нийслэл Осло хотод болно. Тус тэмцээнд оролцох эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад жингийн бөхчүүдийг сорилго тэмцээнээс сонгосон.

Тэгвэл 53 кг-ын жинд эх орноо төлөөлөн ДАШТ-д барилдах бөхийг өнөөдөр сонголоо.

Дэлхийн дэвжээнд өрсөлдөхийн төлөө олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, сорилгод түрүүлсэн, цэргийн дэлхийн аварга, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр “Эко” спорт цогцолборт боллоо.

Эл барилдаанд Б.Болортуяа өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялав. Ингэснээр энэ жил ДАШТ-д зодоглохоор болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button