Уганда эмэгтэй, хятад залуу хоёрын хайрын түүх

БНХАУ-ын иргэн, барилгын техникч мэргэжилтэй залуу Лю Ци түүний эхнэр Бетти Набукера нарын хайрын түүхийг танилцуулж байна. Тэд өдгөө дөнгөж төрсөн хүү Кайлтайгаа Уганда улсын Төв бүсийн Кайунга хотын дотуур байранд амьдарч буй.
БНХАУ-ын Синогидро Корпорэйшн ХХК Угандад 566 сая долларын өртөг бүхий Исимба усан цахилгаан станцыг барьж буй. 183 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц нь тус улсад хийгдэж буй эрчим хүчний дэд бүтцийн гол төслүүдийн нэг аж. Уг бүтээн байгуулалтын үеэр Синогидро компанийн барилгын техникч Лю Ци нутгийн бүсгүй Бетти Набукеератай танилцан дотносож, улмаар 2020 оны арваннэгдүгээр сард гэрлэжээ.

Лю Ци эхнэр Бетти Набукератай хамт угаалга хийж буй агшин.

Тэрбээр эхнэртээ хятад хэл зааж байна.

Лю Ци болон түүний эхнэр Бетти Набукеера нар нялх хүү Кайлын хамт
Эх сурвалж: news.cn













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haha iim yum oruulahtaa tulj dee
Хятад пропогандо гоё мөнгө төлж бнуу эгүүрээ ккк