ДЭЛХИЙНийгмийн

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийгөө тусгаарлахаар боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой ярилцах үеэрээ өөрийгөө тусгаарлахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэсэн мэдээлэл ирлээ. Энэ талаар өнөөдөр үдээс хойш Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Хоёр орны төрийн тэргүүн ОХУ, Тажикистаны харилцаа, Афганистаны нөхцөл байдал гээд зарим чухал асуудлыг хэлэлцэж, санал солилцсон аж.  

Төрийн тэргүүний ойр тойрныхон дунд коронавирусийн халдвар илэрсэн тул өөрийгөө ийнхүү тусгаарлахаар болсон гэж Кремлийн хэвлэлийн алба онцлов.

Гэсэн ч, Ерөнхийлөгч В.Путин энэ долоо хоногт онлайн хэлбэрээр хийхээр товлосон Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАБГБ/-ын зөвлөлдөх хуралдаан болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын орнуудын төрийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцох юм байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button