Нийгмийн

Нүүрс тээврийн жолооч автомашиндаа амьсгал хураажээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Шивээхүрэн боомтод ажилладаг нүүрс тээврийн жолооч автомашиндаа амьсгал хураасан гэх хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээнд оруулсан байна. Талийгаач МАК-ын уурхай дээр урагшаа гарах ээлжээ хүлээж, автомашиныхаа кабинд хоол, тэжээл хомс олон өдөр хоноглож байсан гэх мэдээлэл байна. Хэргийн тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад "Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button