ДЭЛХИЙНийгмийн

БНХАУ: Наймдугаар сард ажилгүйдлийн түвшин нэмэгдээгүй

БНХАУ-ын хүн амын дунд ажилгүйчүүдийн эзлэх хувь өнгөрсөн наймдугаар сард 5,1 хувьтай байсан нь долдугаар сарынхтай харьцуулахад өөрчлөгдөөгүй байна.

Хятадын эрх баригчид найман сарын хугацаанд 9,38 сая ажлын байрыг шинээр бий болгосон гэж тус улсын Үндэсний Статистикийн Газраас өнөөдөр мэдээлэв.

БНХАУ-ын дотоодын эдийн засгийн үзүүлэлтийг мэдээлдэг Засгийн газрын сар тутмын тайланд хөдөө орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн мэдээллийг оруулдаггүй аж. Энэ нь холбогдох үзүүлэлтүүд өөрчлөгдөхөд нөлөөлдөг хүчин зүйлсийн онцлогтой холбоотой гэнэ.

Хэвлэлийн бага хуралд өгсөн тайланд дурьдсанаар, 25-аас доош насныхны ажилгүйдлийн түвшин 15,3 хувьтай, 25-59 насны иргэдийн хувьд энэ үзүүлэлт 4,3 хувьд хүрсэн байна.

Статистик мэдээгээр, 2020 онд БНХАУ-ын Засгийн газар төлөвлөгөөгөө даруй 131, хувиар биелүүлж, хөдөлмөр эрхлэгчдийн тоог 11,86 сая хүнээр нэмэгдүүлжээ. Харин тухайн үед ажилгүйдлийн түвшин 5,2 хувьтай байжээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button