ДЭЛХИЙНийгмийн

АНУ-ын 500 дахь иргэн болгон коронавирусийн халдвараар нас барж байна

АНУ-д коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд 666,525 хүн нас баржээ

Холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэлд үндэслэн тооцоо гаргадаг Жон Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, өчигдөр лхагва гараг /2021.09.15/-ийн оройны байдлаар АНУ-д шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд нийт 666,525 хүн нас барсан гэв.

Мэдээллийн “Си-Эн-Эн” /CNN/ агентлагийн иш татсан албан ёсны статистик мэдээгээр АНУ-ын хүн амын тоо өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 331,4 сая байсан байна. Хүн амын тоотой харьцуулахад тус улсын бараг 500 дахь иргэн бүр “COVID-19”-ийн халдварын улмаас нас бараад байгаа юм.

“Вашингтон Пост” /Washington Post/-ын тооцоолсноор АНУ-д коронавируст халдвар авсан нийт хүмүүсийн дөрөвний нэг орчим хувийг 85-аас дээш насныхан эзэлж байгаа аж.

Дээр дурьдсан Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-д 41,5 сая гаруй коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгджээ. Тус улс халдвар авсан болон нас барсан хүний ​​тоогоороо одоо Дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Сүүлийн үед халдварын шинэ тохиолдлын дийлэнхи хувийг “Дельта” хувилбар эзэлж байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button