ДЭЛХИЙНийгмийн

Оросууд өөрсдөө “Спутник V” вакцинаа хийлгэхгүй гэж “гүрийсэн”-ий учир

ОХУ-ын вакцин үйлдвэрлэгч компаниудын нэгэнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас хяналт шалгалт хийсний дараа үйлдвэрлэлийн үндсэн стандартыг зөрчсөн зөрчил илэрсэн тул “COVID-19”-ийн эсрэг “Спутник V” вакцины үйлдвэрлэлийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Вакцинд олгох зөвшөөрөлд ийнхүү хориг тогтоолоо.

ДЭМБ Оросын вакциныг яаралтай тусламжид хэрэглэх зөвшөөрлийг баталгаажуулах үйл явцыг түр зогсоосон нь нэг үйлдвэр нь үйлдвэрлэлийн сайн туршлага /*GMP/-ыг дагаж мөрдөөгүй болохыг олж илрүүлсэн хэмээн Панамерикийн Эрүүл Мэндийн Байгууллагын орлогч дарга, доктор Жарбас Барбоса хэвлэлийнхэнд зориулсан видео танилцуулгын үеэр мэдээлэв.

“GMP” гэдэг нь чанарын стандартын дагуу бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хяналтыг баталгаажуулдаг систем. Энэ нь, эцсийн бүтээгдэхүүнийг турших замаар арилгах боломжгүй эмийн үйлдвэрлэлтэй холбоотой эрсдлийг багасгах зорилготой байдаг.

Зөвхөн “Спутник V” вакцин гэлтгүй бүх вакцинд “GMP”-ийн дагуу олон улсын стандартад нийцсэн баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой байдаг талаар ДЭМБ-ын вэб хуудсанд нийтэлжээ.

Зургадугаар сарын сүүлчээр ДЭМБ Оросын Уфа хотын “Фармстандарт” гэх эм бэлдмэлийн үйлдвэрийн “Спутник V” вакцины талаархи урьдчилсан жагсаалтыг гаргасан. Вакциныг яаралтай тусламжийн үед хэрэглэх зөвшөөрөл олгох явцад хийсэн хяналт шалгалтаар алдаа байгааг олж илрүүлсэн аж. ДЭМБ-ын баримт бичигт “GMP”-ийг зөрчсөн гэх зургаан нэхэмжлэл багтжээ. Уфа дахь үйлдвэрт хийсэн шалгалтыг энэ оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний хооронд явуулсан. ДЭМБ-аас ОХУ-ын вакцин үйлдвэрлэгч дөрвөн ч үйлдвэрт шалгалт хийсэн.

ОХУ коронавирусийн эсрэг таван ч вакцин гаргаж аваад, бүртгэсэн. “Спутник V”, “EpiVacCorona”, “KoviVak”, “Спутник Лайт”, “EpiVacCorona-N” юм. “Спутник V” вакциныг Дэлхийн 70 оронд хэрэглэхийг  зөвшөөрсөн. Харин, ДЭМБ Оросын “Спутник V” вакциныг 2021 оны намар албан ёсоор батлах байсан юм.

Түүнчлэн, ОХУ нэгдүгээр сарын сүүлээр Европын Эмийн Агентлаг /ЕЭА/-т вакциныг Европын Холбоонд бүртгүүлэх хүсэлт гаргасан. Оросын “Спутник V” вакцины үр дүнтэй байдлаас гадна Европын Холбоонд бүртгүүлснийг үнэлэхийн тулд нэмэлт мэдээлэл шаардлагатай байна талаар Европын Эмийн Агентлагийн вакцинжуулалт, халдвартай тэмцэх хэлтсийн дарга Марко Кавалери есдүгээр сарын 10-нд мэдэгдсэн.  

Харин оросуудын хувьд өөрсдөө эх орны үйлдвэрлэсэн вакцинд хамрагдахаас татгалзсаар байгаа юм. Учир нь, ДЭМБ албан ёсоор вакциныг бүртгэж аваагүйтэй холбоотой. Мөн иргэдийн дунд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан ч халдвараар нас барах тохиолдол их гарч байгаатай ч холбоотойгоор вакцин тариулахаас татгалзаж байгаа юм. Зарим оросууд амны хаалт ч зүүхгүй байгаа юм. Амны хаалт зүүсэн, зүүгээгүй халдвар авч байна гэж гомдоллох хүмүүс ч бас байгаа аж.

Вакцинжуулалт бол эцсийн дүндээ асар их мөнгөний бизнес гэх үзэл бодол оросуудын дунд бас газар аваад эхэлсэн. Нөгөөтэйгүүр, ДЭМБ яагаад оросын вакциныг одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь цаанаа бас улс төрийн ашиг сонирхол байна уу даа гэх хардлага төрүүлж байна гэж шинжээчид бас санал бодлоо илэрхийлээд эхэлсэн.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусийг БНХАУ-ын эрх баригчидтай нягт холбоотой ажилладаг, Хятадын “талын хүн” гэх яриа ч байгаа юм. Хятадын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрсөн нь үүнтэй ч холбоотой байж болзошгүй аж.    

(Эх сурвалж: Forbes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-16 11:48

Orosuud uls turiin zorilgoor,uursdiin ner hundiig urguh gej yaaran goomoi,nyahuur bish baidlaar vaktsiniig dotooddoo batalsan,ard irged ni ter vaktsind ni itgehgui,ogt hiilgehiig husehgui baigaa,suuliin ued irged ni Putinii zasag zahirgaag,hulgaich,hudalchdiin zasag tur gej yarij baigaa

mongolchuud
mongolchuud
2021-09-16 11:49

Orosuud uls turiin zorilgoor,uursdiin ner hundiig urguh gej yaaran goomoi,nyahuur bish baidlaar vaktsiniig dotooddoo batalsan,ard irged ni ter vaktsind ni itgehgui,ogt hiilgehiig husehgui baigaa,suuliin ued irged ni Putinii zasag zahirgaag,hulgaich,hudalchdiin zasag tur gej yarij baigaa

Шударга иргэн
Шударга иргэн
2021-09-16 12:14

Барууны бууны нохой минь битгий худ лаа ху ц. Зөв мэдээлэл олж унш. Оросын хөгжилийг барьж дийлэхгүй болсондоо боож ү хэх гэж байгаа америк болон барууны орнууд зохиомол маш их зүйл гаргаж байгааг монголд мөнгөөр сурт�##�чидаг ажил хийхээ боль

Зочин
Зочин
2021-09-16 17:58

Эх сайтаас нь үзэхэд Уфагийн үйлдвэрийг байг�##�ь орчныг хамга�##�ахад муу анхаардаг гэсэн дүгнэлт гарсан нь вакцины том бизнест спутникийг оруулахгүй цаг �##�дуулж барууны компаниудад боломж олгож байгаа хэрэ. Харин хятадууд 2020 онд корона гарлаа гэнгүүт ДЭМБ- д 1 тэрбум доллар өгсөн нь энэ байгууллага хятадад үйлчлэхээс аргагүй болгосон. Ер нь ДЭМБ хэт нэг таоыг барьж мөнгө харсан улс төржсөн байгууллага юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button