Нийгмийн
Д.Эрдэнэчулуун: 10 цэрэг, хоолтой нь өгчихвөл Баянзүрх хайрханыг таван жилд ойжуулъя

"Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн монголд” буюу зуун сая эзэнтэй модтой хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгох ажлыг санаачлан эхлүүлсэн Дуламжавын Эрдэнэчулуун өөрийн цахим хуудастаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан ийн мэдэгджээ. Тэрбээр:
"Хүндэт У. Хүрэлсүх ерөнхийлөгч өө. Л. Оюун эрдэнэ Ерөнхий сайд аа.Надад 10 цэрэг хоол ундтай нь өгвөл Баянзүрх хайрханыг таван жилийн дотор ойжуулж чадахаар байна. Цэргүүдээ дэмий тэжээж байхаар ядаж мод тарьдаг салаа цэрэгтэй болмоор байна.Хятадад зөвхөн мод тарьдаг 60.000 цэрэгтэй болсон байна. Цэргүүд маань албаа хааж дуусаад нутаг орондоо, монгол улс даяар мод тарьж ургуулдаг хүмүүс болвол цөлжилтийн эсрэг нэг ажил амжилтад хүрнэ” гэжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.