ЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагвасүрэн: Гуравхан нэр төрлийн бараа нийт инфляцын тал хувийг тодорхойлж байна

Инфляц зорилтот хэмжээг давж улсынх 8.9 болж, Улаанбаатар хотынх 9.1-д хүрсэн. Энэ талаар Монгол банкнаас зарласан хэвлэлийн хурлын үеэр эдийн засгийн дотоод гадаад орчин цаашдын төлөв хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ярихдаа инфляцыг цохон дурдсан юм.


Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Инфляц алгуур сэргэнэ. Цаашид зорилтын орчимд тогтворжих хүлээлт байгаа. Үнийн өсөлтөд эдийн засгийн сэргэлт нөлөөлж байгаа хэдий ч нөгөө талаас нэг удаагийн буюу нийлүүлэлтээс үүдэж байна.

Тодруулбал, хэрэглээний сагсны бүтээгдэхүүний 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцыг 45 хувийг бүрдүүллээ. Гурав дөрөвхөн нэр төрлийн бараа нийт инфляцын тал хувийг тодорхойлж байна.  Нэг удаагийн шинжтэй асуудлаас болж нэмэгдээд байгаа ч 2022 онд Монгол банкны зорилтот түвшинд ирж тогтворжино гэж бид харж буй.


Гэхдээ богино хугацаанд дэлхийн эдийн засгийн сэргэлт олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, гадаад хүчин зүйлээс нөлөөлдгийг бид тайлбарласаар байгаа” гэсэн юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-16 17:25

Одоо өндөр байгаа барааны үнэ буурна гэж байхгүй. Ц�##�ин тэтгэвэр нэмэхгүй л юм бол яаж тогтворжино гэж хэлж чадаж байна? Худоаа статистик тоогоор бууруулах уу? Эсхүл ДНБ-ий өсөлттэй харьцуулахад гэж хийсвэр тоогоор тоглох уу? Монгол банкаа

Холбоотой мэдээ

Back to top button