Гурван сургуулийн хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулна
![](https://eguur.mn/wp-content/uploads/2021/09/242129323_4783797914987294_4384064973367349072_n.jpg)
Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилт бүхий төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
![гадаа гэх мэтийн зураг байж болно](https://scontent.fuln1-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/242135826_4783797728320646_7767870231821696424_n.jpg?_nc_cat=103&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=e3pcc2p8gg0AX9KaKVI&_nc_ht=scontent.fuln1-1.fna&oh=60ce4fced90011eaebd26700dcb4e86f&oe=6166E86D)
Тэгвэл есдүгээр сард нийслэлийн гурван сургуулийн талбай бүрэн засварт орж дуусахаар байна.
Засварын ажил одоогоор 60-80 хувьтай яваа бөгөөд хүйтний эрч чангарахаас өмнө хүүхэд багачууд, хөлбөмбөгчдийн хүсэн хүлээсэн ногоон талбайнууд эргэн ашиглалтад орно.
![гадаа болон тоосгон хана гэх мэтийн зураг байж болно](https://scontent.fuln1-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/242132832_4783799074987178_1414797543971784436_n.jpg?_nc_cat=105&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=dzFRWv_qAUsAX_T0KGK&_nc_ht=scontent.fuln1-1.fna&oh=3fa17566ba265b0b29a196a3b2dac301&oe=616A5B4B)
Сонирхуулахад, сэргээн засварласан талбайнуудыг 15-20 жилийн хугацаанд хөлбөмбөгөөс өөр зүйлд ашиглахгүй байхаар төслийн гэрээнд заасан учраас ногоон талбайн ашиглалт уртсах юм.
![гадаа гэх мэтийн зураг байж болно](https://scontent.fuln1-2.fna.fbcdn.net/v/t1.6435-9/242138279_4783800454987040_5343691675297643327_n.jpg?_nc_cat=108&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=VGs98i1n3p4AX_TCK-n&_nc_ht=scontent.fuln1-2.fna&oh=3357c1bfa212c5eb2139affd92a9c863&oe=61689221)
Засварын ажлын хүрээнд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резинийг сольж, нийслэл, дүүрэг, сургууль, клубүүдтэй хамтран, хашаа, гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэжээ.
![гадаа гэх мэтийн зураг байж болно](https://scontent.fuln1-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/242114958_4783797211654031_7804210727928479608_n.jpg?_nc_cat=102&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=J_Aej3WbJiwAX8QuFsq&_nc_ht=scontent.fuln1-1.fna&oh=58e035856dc2ac237b6bbc2fb044fba2&oe=6167566F)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.