ДЭЛХИЙНийгмийн

Швед Улс 12-15 насны өсвөр насныханд вакцин хийхийг зөвшөөрчээ

Шведийн Ерөнхий сайд Стефан Левен 12-15 насны өсвөр насны хүүхдүүдийг “COVID-19” коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах боломжтой болсон талаар пүрэв гараг /2021.09.16/-т мэдэгджээ. Энэ талаар Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Вакцинжуулалтыг энэ намраас эхлэх юм байна.

Өсвөр насныхныг вакцинжуулалтад хамруулснаар хүнд хэлбэрийн өвчний эрсдэлийг бууруулна хэмээв.

Шведэд хүн амын 16-аас дээш насны 80 хувь нь эхний тунг хийлгэсэн, харин бараг хүн амын 75 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байгаа аж.

Европын Эмийн Агентлаг /EMA/ нь 12-аас дээш насны өсвөр насныханд “Файзер” /Pfizer/, “BioNTech”, “Модерна” /Moderna/ вакциныг санал болгосон байна. Өмнө нь, өсвөр насныхны вакцинжуулалтыг Франц, Герман, Испани, Итали, Португали зэрэг Европын бусад улс орнуудад зөвшөөрсөн билээ.

Коронавирусийн талаарх статистик мэдээллийг цуглуулдаг “Worldometers” вэб хуудсын мэдээлснээр, цар тахлын үед Швед улсад 1,1 сая гаруй коронавирусийн халдвар илэрч, 14,7 мянга гаруй хүн “COVID-19”-ийн халдвараар нас баржээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button