ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Афганистанаас америкчуудыг тээсэн гурав дахь онгоц Дохад газардлаа

АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад Афганистанаас нүүлгэн шилжүүлсэн америкчуудыг тээвэрлэсэн “Катар Эйрвэйз” /Qatar Airways/ агаарын компанийн гурав дахь чартер нислэг Дохад газардсан талаар мэдэгдэв. Энэ талаар “Фокс Ньюс” /Fox News/ агентлаг мэдээлжээ.

Онгоцонд АНУ-ын иргэдээс гадна Афганистан, Их Британи, Герман, Итали, Бельги, Голланд, Хорват улсын иргэд ч багтсан аж. Нийтдээ 170 орчим зорчигч ийнхүү Катар улсын Доха хот руу ирээд байна.

Вашингтон эх орондоо буцаж ирэх хүсэлтэй америкчуудад цаашид  ч туслах болно хэмээн тусгай төлөөлөгч Халилзад нэмж онцлов.

Афганистанд “Талибан” хөдөлгөөн засгийн эрхэнд гарсны дараа нийслэл Кабулаас олон улсын анхны арилжааны нислэг есдүгээр сарын 9-нд Доха руу нислэг үйлдсэн. Тус нислэгээр олон арван гадаадын иргэдээс гадна америкчууд ч байжээ. Түүнчлэн “Катар Эйрвэйз” компани есдүгээр сарын 10-нд АНУ-ын 19 иргэнийг мөн Кабулаас нүүлгэн шилжүүлжээ.

(Эх сурвалж: foxnews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button