ДЭЛХИЙНийгмийн

Их Британи: Хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан гадаадын иргэд тусгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөнө

Их Британийн эрх баригчид ирэх аравдугаар сараас эхлэн тус улсын хилээр нэвтрэх журмаа шинэчлэхээр боллоо. Энэ талаар Их Британийн Тээврийн сайд Грант Шэппс мэдэгдлээ.

Тодруулбал, тус улсын хил гаалиар нэвтрэхдээ зөвхөн Их Британид хүлээн зөвшөөрөгдсөн вакцины бүрэн тунг хийлгэсэн гадаадын иргэд хорио цээрийн дэглэмээс бүрэн чөлөөлөгдөхөөр болж байна.

“Ийм шийдвэр гаргаснаар шинжилгээний тоо цөөрч, аяллын зардал тэр хэрээрээ буурснаар илүү олон хүн аялах боломжтой болно” хэмээн сайд Шэппс онцолжээ.

Түүний хэлснээр, вакцинд хамрагдаагүй эсхүл тус улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй вакцины тун хийлгэсэн гадаадын ямар ч иргэдийг арав хоног тусгаарлах аж.

Одоогийн байдлаар “АстраЗенека” /AstraZeneca/, “Файзер” /Pfizer/, “Модерна” /Moderna/, “Жонсон энд Жонсон” /Johnson & Johnson/ гэх вакцинууд Их Британид албан ёсоор бүртгэлтай байгаа юм.

“Улаан жагсаалтад ороогүй улс орнуудаас ирсэн бол Их Британид хүлээн зөвшөөрөгдсөн вакцины бүрэн тунд хамрагдаагүй тохиолдолд тухайн гадаадын зорчигчдоос нислэгийн  өмнөх шинжилгээг шаардахаас гадна манайд улсад ирсний дараа болон ирснээс хойш найм хоног дээр нь PCR-ын шинжилгээ авч, арав хоногийн турш тусгаарлана” гэж мэдэгдэлд дурьджээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button