ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМСПОРТ

Алдарт хөлбөмбөгчин Пелегийн бие дахин муудаж, эмнэлэгт хүргэгджээ

Бразилийн домогт хөлбөмбөгчин алдарт Пеле баасан гараг /2021.09.17/-т бие нь муудаж, дахин эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл байна. Түүнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн талаар Бразилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхлэв.

Өдгөө 80 настай Пелег Сан-Паулу хотын Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт эмчилж эхэлсэн аж.

Есдүгээр сарын эхээр тэрбээр хавдар авах хагалгаанд орсон байсан. Харин есдүгээр сарын 9-нд түүний бие сайжирч, эдгэрч байна хэмээн мэдэгдэж байсан юм.

Пеле 1958, 1962, 1970 онуудад шигшээ багийн хамтаар гурван ч удаа Дэлхийн аварга болсон гэдгээрээ түүхэнд бичигддэг цорын ганц хөлбөмбөгчин билээ.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button