СПОРТ

Армийн боксын дэлхийн аваргын тэмцээн эхэллээ

ОХУ-ын Москва хотноо Дэлхийн Цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээн эхэллээ. Тэмцээн энэ сарын 18-ны өдрөөс 25-ныг дуустал үргэлжлэх юм.

Энэхүү  тэмцээнд Азербайжан, Казахстан, Кени, Ливи, Монгол, Польш зэрэг 39 орны 300 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй /49 боксчин/ таван жинд тулалдана.

Монгол улсаас Х.Энхмандах, Х.Энх-Амар, О.Тулга, Б.Чинзориг, М.Энхжаргал, Т.Болортуул, Г.Бадмаараг нар оролцох аж.

Мөн AIBA-ын 2 одтой, гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга, AIBA-ын 1 одтой дасгалжуулагч ОУХМ Жигжидийн Отгонбаяр нар дасгалжуулагчаар ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button