Ерөнхий сайд номын баярт зочиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд болж буй 30 дахь удаагийн “Номын баяр”-т оролцож, зохиолчдын асраар зочиллоо. Номын баяр жил ирэх бүр хүрээгээ тэлж хуучин ном, англи хэлээр хэвлэгдсэн ном зохиол, уран зохиол, түүхэн, мэргэжлийн, судалгааны ном бүтээлүүд, “Зохиолчдын асар” зэргээр төрөлжжээ.
Тухайлбал, “Монголын зохиолчдын эвлэл”-ийн асарт ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав нар зохиол бүтээлээ дэлгэн тавьж уншигчидтайгаа уулзаж байна. Тэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд “Номын баяр”-т хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж уран бүтээлийнхээ дээжээс бэлэг болгон өглөө.
300 гаруй зохиолч, сэтгүүлч, аж ахуйн нэгж оролцсон “Өдөр бүр уншъя” уриатай “Номын баяр” гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэж заасны дагуу “Номын баяр” албан ёсны тэмдэглэлт өдөр болж жилд хоёр удаа зохион байгуулагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nom erdemgui eronxii said gegdex ene un nomiin bayart oroltsood yax ch bileedee
Корона