ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ: АНУ-д хүний наймаа, албадан хөдөлмөр эрхлэлт байгаад санаа зовж байна

Баасан гараг /2021.09.17/-т НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 48 дахь удаагийн чуулганаар орчин үеийн боолчлолын хэлбэрийн талаар авч хэлэлцсэн байна. Женев дэх НҮБ-ын Тамгын газар болон бусад олон улсын байгууллагуудад суугаа БНХАУ-ын суурин төлөөлөгчийн газрын элч Жян Дуань хэсэг улс орныг төлөөлөн хамтарсан мэдэгдэл хийв. Мэдэгдэлд АНУ-д хүн худалдаалах наймаа, албадан хөдөлмөр эрхлүүлэх явдал одоо хэр нь байсаар байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Хүний наймаа, албадан хөдөлмөр эрхлэлт нь хүний ​​эрхийг ноцтой зөрчиж, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд ноцтой хохирол учруулж байна хэмээн мэдэгдэлд онцолсон байна. АНУ-ын түүхэнд боолчлол, боолын худалдаа байсаар ирсэн ба энэ үзэгдэл өнөө хэр АНУ-д оршсоор байгаа гэжээ.

Жил бүр ойролцоогоор 100 мянган иргэнийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр гадаадаас авчирдаг бөгөөд хамгийн багадаа 500 мянган хүн тус улсад боолчлогдож байгаа гэв. 500 мянга гэдэг бол зөвхөн барагцаалсан тоо юм. Олон тооны хүүхдүүд АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт ажилладаг гэх бөгөөд тэдний ихэнхи нь 8 настайгаасаа ажиллаж эхэлдэг гэнэ. АНУ-д 240-325 мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд бэлгийн боолчлолд өртдөг гэсэн тооцоо байгаа аж. Ялангуяа, хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж, золиос болсноор дунджаар долоохон жил амьд явдаг гэсэн эмгэнэлтэй тооцоо байгаа юм. Энэхүү статистикийн ард ил болоогүй маш олон эмгэнэлт явдал нуугдаж байгааг ч онцолсон байна.

Энэхүү мэдэгдэлд Америкийн эрх баригчид нөхцөл байдлыг үл тоомсорлож байгаа нь АНУ-д хүний ​​наймаа, албадан хөдөлмөр эрхлүүлэх явдлыг улам гааруулж байгаа гол шалтгаан болж байгааг онцлон тэмдэглэжээ.

“Цагаан арьстнуудын давамгайлал” гэсэн үзэл санааны нөлөөгөөр цагаачид, хүүхэд, эмэгтэйчүүд, үндэстний цөөнхийг ялгаварлан гадуурхах явдал улам бүр газар авч, үйл ажиллагаа нь өргөжин эрчимжиж байгаа нь ядуурал, хар тамхины гэмт хэрэг, зэвсэгийн наймааг дэлгэрүүлж, нийгмийг бохирдуулж байгаа гэв. Энэ мэтээр орчин үеийн олон төрлийн боолчлолын хэлбэрийг бий болгож байгааг буруутгасан байна.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцид нэгдэн ороогүй Дэлхийн цорын ганц улс бол АНУ юм. Вашингтон мөн охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийг соёрхон баталж чадаагүй нь тус улсад албадан хөдөлмөр эрхлэх асуудлыг улам хүндрүүлж байгаа гэлээ.

АНУ хүний ​​эрхийг хамгаалах асуудалд дээр дурьдсан олон улсын Конвенцууд болон бусад баримт бичгүүдийг нэн даруй соёрхон батлах, хүний ​​наймаа, албадан хөдөлмөртэй эрхлүүлэхтэй  холбоотой гэмт хэрэгтэй бүрэн тэмцэж, олон мянган охид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг эмгэнэлт хэргийн золиос болгохоос аварч, гэм буруутай этгээдүүдийг шүүхийн өмнө аваачих ёстой гэж мэдэгдэлд дурьджээ.

Энэ мэтээр АНУ өөрсдөө хүний эрхийг ноцтой зөрчдөг хэрнээ Умард Солонгос, БНХАУ-ын асуудалд хөндлөнгөөс оролцож, хүний эрхийг зөрчдөг гэж шүүмжлэх нь зүйд нийцэхгүй билээ.

(Эх сурвалж: people.com.cn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-20 10:51

Хятадууд бусдыг шүүмжлэхээс илүү өөрсдийгөө шүүмжлэх хэрэгтэй. Энэ дэлхий дээр хятадууд шиг хэрэггүй хүмүүс aлга. Корона гэгч гайт өвчнийг хятадууд л бүтээсэн. Дэлхийн соёл урлаг, шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрт хятадуудын оруулсан хувь нэмэр гэж байхгүй мөртлөө хүн төрөлхтний бүх бүтээлийг хуулбарлан хэрэглэж ашиг олдог хүмүүс. Сайн сайхныг бүтээх чадваргүй мөртлөө муу муухайг бүтээж чаддаг. Манай Монголд хүртэл хятадууд зун мaлын гуяыг өлгөж ялаа шавуулаад өтөхөөр нь түмпэнд тосч өтийг нь шарж иддэг гэсэн үнэн үү?

Холбоотой мэдээ

Back to top button